Өчигдөр олон нийтийн сүлжээ сайтаар сургуулийн гаднах замын гарц дээр машинаа байрлуулж, шаардлага тавьсан Сургуулийн зохицуулагч руу зодох гэж дайрсан этгээдийн бичлэг тарсан билээ.

Энэ хэрэг Нийслэлийн 23-р сургуулийн гадна болсон юм. Харин хэрэгт холбогдсон этгээдийн цагдаагийн байгууллагаас дуудан ирүүлж, хэргийн талаар тайлбар авсан байна. Харин цагдаагийн газрын мэдээлснээр, Цагдаагийн байгууллагаас өнөөдөр буюу 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1-р хороо 23 дугаар сургуулийн гадна замд танхайрсан этгээдийг олж тогтоон шалгаж байна гэсэн мэдээллийг өгсөн юм.