Сайн уу та бүхэнд энэ өдрийн мэнд. Би одоо 25 настай нөхөр охины хамт амьдардаг. Нөхөр маань надаас 7 ах. бид 2 цуг амьдраад 3 жил болж бна. Би та бүхэнд өөрт тохиолдоод бгаа хэд хэдэн асуудлаа хуваалцаж зөвөлгөө авах гэсэн юмаа.

Би нь төрсөнөөсөө хойш бүтэн 3 жилийн хадмуудтайгаа цуг бсан. Анхандаа ч юм бүхэн анхных бсан учир ямар ч асуудал гардаггүй сайхан байлаа. Харин сүүлийн жил бүүр би бүүр үнэхээр галзуурдагийн даваан дээр байна. Үнэхээр тэвчээрийнхээ хязгаарт тулчаад бна. Тэр шалтгаан нь юу вэ гэхээр манай хадам ээж. Үнэхээр заваан залхуу арчаагүй бас дээр нь бид 2-ын бүх асуудалд ордог идэж уух энээ тэрээ гээл. Тэгээл өөрөө заваан юм байж хүний хийж бгаа юманд хуруу нэмэхгүй байж хошуу нэмээл нэг юм хийхээрээ уурлаж үглэнэ тэгээд хийсэн юмын харахаар аяга гэхэд тостой нь холиод дутуу угаацан хог шүүрдэхээрээ дутуу шүүрдэнэ.

Надтай цуг 3 нь жил хамт бхад нэг удаа тоос соруулж бүтэн гэр цэвэрлэж үзээгүй өөрийнхөө идсэн аягаа ч угаадаггүй. бүүр хадам аавын хувцасыг угааж индүүдэж өгдөггүй гээд боддоо. манай хадам аав харин үнэхээр мундаг хүн. бүүр хүндэлж хайрламаар. Хамгийн гол нь манай эцэг эх 3 нь жил болж бхад бид 2ын амьдралд Аа ч гэж дуугарч бгаагүй өөрсдөө л мэд та нарын л амьдрал чиний л сонгосон сонголт гэдэг манай ах эгчийн ч амьдралд орж бгаагүй хүмүүс. тийм бхад хадам ээж ингэж бидний амьдралд орох шаардлага бхгүй биздээ. тэгээл нөхөр бид 2 хадам ээжээс болж өч дөчнөөн удаа муудалцаж салах дээрээ тулсан. би сүүлд үнэхээр тэвчээр алдараад чи ээжийгээ явуул эсвэл би явья гэж хэлсэн харин ээж нь явахаар болсон ч одоо болтол яваагүй л бна. Хүний мөлхөж угааж бгаа шалан дээрээ гадуур явж2 орж ирсэн гуталтайгаа өрөөнүүдээр хивсэн дээр гишгээд явахад ямар ч хүний уур хүрнэ биз дээ. ядаж бхад охин бид хоёр гэрт тавчик ерөөсөө өмсөж явдаггүйг хэлхүү.
Бас нэг асуудал нь бид 2 ойрын 2 сар харьцаа ер нь л тааруу юм ярих л юм бол муудалцах гээд бгаа тэрэн дээр нэмэгдээд нөхрийн нөгөөдөх дээр нь юм гараад бна гээд өчигдөр эрэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлсэн чинь тэмбүү гэх өвчин бна эхнэртэйгээ цуг шинжилгээ өг гэсэн гээд өнөөдөр өглөө явж өгсөн чинь минийх зүгээр нөхрийх магадлалтай гээд гараад ирсэн.

Миний хамгийн их гайхаж байгаа зүйл бол хэрвээ би байсан бол намайг анх л жирэмсэн болоход шинжилгээнүүд авахад гарч ирээгүй байж яагаад ингэж байгааг ойлгохгүй байна. Ийм тохиолдол гарч бсан хүмүүс байна уу. Би үнэндээ одоо яах ёстойгоо ойлгохгүй бна. би үнэн дээ нэг л удаа тэр нь тэгээд хамгаалттай л бэлгийн харьцаанд орсон би одоо яах вэ. надад үнэхээр хэцүү бна.