“Сайн ах” нэрийг моодонд оруулж, саар нэрээр олонд танигдсан Г.Сарангэрлийг яллагдагчаар татна. Х.Тэмүүжинг Хууль зүйн сайд байхад нь дотно харилцаатай хэмээгдэн нийгэм даяар шуугиан тарьж байсан бүсгүй саяхан хар тамхины хэрэгт холбогдсон.

Тодруулбал Г.Сарангэрэл нь БНХАУ-аас дөрөвдүгээр сарын 18-19-нд шилжих шөнө их хэмжээний “мөс” гэгддэг хар тамхийг биедээ нуун улсын хилээр нэвтрүүлэх гэж байгаад баригдсан байдаг. Тэрбээр саяхан хар тамхиа “нууц” эрхтэндээ нуусан гэдгээ өөрийн биеэр хүлээн зөвшөөрсөн билээ. Тэгвэл ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас яллагдагчаар татах саналаа Нийслэлийн прокурорын газарт хүргүүлжээ.

Эх сурвалж: Өдрийн сонин