Тариалангийн талбай усалдаг цөөрөмд хүн живж амиа алдсан хэрэг Өмнөговь аймагт гарсан байна.

Тодруулбал, Даланзадгад сумын Ногоочид багийн “Далангийн цөөрөм” гэдэг газар тариалангийн талбайн усалгааны цөөрөмд хийлдэг гудас ашиглан хөвж байсан 3 иргэн живэх гээд байна гэсэн дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Аврагчдыг очиход тус сумын харьяат 27 настай Т, О нар живэх гэж байсан бөгөөд 28 настай Н осолдсон байжээ. Амиа алдсан иргэний цогцсыг 23:50 цагийн үед татан гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.