“Гандантэгчэнлин” хийдэд шавилан сууж байгаа 13 хүүхдэд “Тэнгэрийн тод тамга”, “Үүрдийн Монгол” ТББ хамтран монгол гутал бэлэглэлээ.  Ингэхдээ амьжиргааны төвшин болон сурлагын байдлыг нь харгалзан дээрх бэлгийг гардуулсан юм. “Тэнгэрийн  тод тамга” ТББ нь уул усаа хайрлан хамгаалах, нийгэмд чиглэсэн сайн үйлсийн аяныг тогтмол зохион байгуулдаг.  Тус байгууллага өнгөрсөн жил Улаанбаатар хотыг тойрсон дөрвөн томоохон овоо болон Сэлэнгэ аймаг дахь “Ээж” модыг хадаг яндраас нь салгах зэрэг байгальд ээлтэй үйл ажиллагаа  явуулсан юм.   Тус байгууллага энэ жилийнхээ сайн үйлсийн аяныг “Гандантэгчэнлин” хийдээс эхлүүлж байна. “Тэнгэрийн тод тамга” ТББ-ын тэргүүн Т.Баттөгс “Бид  хүүхдүүдэд  монгол гутал бэлэглэж байгаа нь “Гандантэгчэлин” хийдэд шавилан сууж буй хүүхдүүдийг  эрдэм номдоо шамдан суралцах идэвхийг нь нэмэгдүүлэх байх. Нөгөөтэйгүүр  үндэсний үйлдвэрлэлээ дэмжих байгаа  явдал юм. Ирэх модон морин жилдээ нийгэм болон байгальд ээлтэй олон сайн үйлсийг хийх болно.” гэв. Бэлэг гардуулах үеэр хүүхдүүд “Тэнгэрийн Тод Тамга” НҮТББ тэргүүн Т.Баттөгс болон “Үүрдийн  Монгол” ТББ-ын тэргүүн Б.Эрдэнэхуяг нарт баярлаж байгаагаа илэрхийлж  цаашдаа эрдэм номоо сайн сурна хэмээн ярьж байсан юм.