Удахгүй болох Хүүхдийн баяртай холбогдуулан МХЕГ-аас бараа бүтээгдэхүүний хяналт шалгалтын ажлаа эрчимжүүлж байгаагаас гадна урьдчилан сэргийлэх ажлуудыг хийж байгаа юм. 

МХЕГ-ын даргын баталсан  01/12 тоот “Нийтийг хамарсан баяр ёслол цаг үеийн шаардлагаар зохион байгуулж буй арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх” удирдамжийн дагуу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэж буй газруудад хяналт шалгалт  явуулсан байна.

Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагууд Хүүхдийн баярыг угтан олон арван бүтээгдэхүүний худалдаа эхлүүлсэн бөгөөд мэргэжлийн хяналтын байцаагч нар үйл ажиллагааны чиглэл болон бараа бүтээгдэхүүний хяналт шалгалтыг тогтмол явуулж байгаа юм.