2018.06.07-ны өдөр Нийслэлийн МАН-ны хорооны хурал болно. Хуралд 369 төлөөлөгч орох бөгөөд түүний 69 нь квотоор орох юм.  Хурлаар тус намын хяналтын хорооны тайлан, нийслэлийн МАН-ын даргын асуудлыг хэлэлцэнэ.

С.Батболд өнөөдөр Нийслэлийн МАН-ын хорооны даргад өрсөлдөхөө албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр Нийслэлийн МАН-ын хорооны даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Түүнтэй хамт өрсөлдөх хүний нэр одоогоор тодроогүй байгаа бөгөөд өрсөлдөхөөр яригдаж байсан хүмүүс нэрсээ татсан.

Тодруулбал Нийслэлийн МАН-ын хорооны даргад С.Батболд, МАН-ын генесек Д.Амарбаясгалан, С.Амарсайхан нар өрсөлдөнө гэсэн шуум байсан. Харин  НИТХ-ын дарга С.Амарсайхан, МАН-ын генсек Д.Амарбаясгалан нар нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшихгүй гэдгээ зарлаад байгаа бөгөөд С.Батболд өрсөлдөгчгүйгээр Нийслэлийн МАН-ын хорооны дарга болох нь тодорхой болоод байна. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайд намын дарга хийдэг шиг  хотын дарга нийслэлийн намын хороог тэргүүлдэг бичигдээгүй хууль МАН-д үйлчилдэг. Тиймээс энэ удаагийн хуралд нийслэлийн 32 дахь Засаг дарга С.Батболд жинхлэгдэх нь тодорхой боллоо.

2018.06.07-ны өдөр болох Нийслэлийн МАН-ын хорооны хурлын талаар бид эргэж мэдээлэх болно.