Нус, нулимсаа хацартаа наасан хөөрүү хэнхэг минь Буддаг сонс!
2018/05/25
(Буддагийн төрсөн өдөрт зориулав)
Их хэлмэгдүүлэлтийн үеэр санж, Онон,Балжийн хөндийд нутаглаж байсан буриад эрчүүдийг эхнэр хүүхдүүдийнх нь "халуун өвөр"-өөс сугалан баривчилж аваачаад Өндөрхааны арын жалганд буудан егүүтгэж байв. Тэгэхэд, зарим нэг нутгийн хүн муухай жудаггүй байгаад зогсохгүй, бүр хөөрөн омогшиж элдвийг цууран аягладаг байжээ.
Тийм этгээдүүдийн нэг Н гэгч байсан. Тэр, хашаан дээрээ сундалж суугаад "Зөв, муусайн эсэргүүг устга! Ардын дайснуудыг бууд! Нударган нарыг цаазал!" гэх зэргээр баригдаж яваа эрчүүдийг тавлан орилдог байв. Тэр муухай нөхөрт ямар ч гэм хийгээгүй нутгийнх нь эрчүүд хилс хэрэгт гүтгэгдэн үхэл рүүгээ ачигдаж байгаа юм шүү дээ!
Түүнд тэгэж орил гэж хэн ч, тэр бүү хэл ногоон малгайтангууд ч хэлээгүй, өөрөө л сайн дураараа хэнхэглэж буй нь тэр. Хөөрүү хэнхэг, орой айл хунараар хэсэж баригдаж ачигдсан гэмгүй эрчүүдийг, цаазалбал зохих хувьсгалын эсэргүү гэмт хэрэгтэн мөн гэдгийг өөрийн санаанаасаа нотлон чалчиж, сайн дураараа "хуцаж" явдаг байж.
Хөөрүү хэнхэг маань сарын дараа өөрөө баригдсан. Тэр, ногоон малгайтангууд хувьсгалын эсэргүүтэй тэмцээгүй, Сталины даалгавраар буриадуудыг хоморголон устгах ажиллагааг гүйцэтгэж байсныг яахин мэдэх билээ.
Н-ыг баригдах мөчид ой гутам бөгөөд бас өрөвдөм явдал болсон байна.
Өөрийг нь баривчилж буйг ухаарсан хөөрүү хэнхэг маань "Би яасан юм бэ... амь өршөөгөөч... оо ий ой" гэх зэргээр арчаагаа алдан чарлаж, орь дуу тавин уйлж унжаад газар самардан хөсөр хэвтээд өгчээ. Хүйтэн сэтгэлт ногоон малгайтангууд мөнөөх "цогт хувьсгалч" нь өмдөндөө шээс баас алдан өмхий үнэртүүлэхүйд бүр уур нь хүрч хоёр хөлөөс нь гулд чирж аваачаад машины тэвшин дээр шиджээ. Тэгээд эргээд хартал нэг бяруу хойд хөл дээрээ суучихаад мөөрөн уухилаад босож чаддаггүй гэнэ. Тэгсэн, амь тавин гартаа таарсан бүхнээс зуурч асан "өмхий хэнхэг" маань бярууны хойд хөлөөс барьж ханз татсан нь тэр аж. Ногоон малгайтангууд өмхий үнэртүүлэн уйлж хэвтээ хөөрүү хэнхэгийг жигших атлаа бярууг их өрөвдсөн байдаг.
Машин хөдөлсний дараа, хөөрүү хэнхэгийн хөгшин эх нь хүүгийнхээ, чацга шээстэй холилдож зурайх чирүүлсэн мөрийг нь уйлан хайлан цэвэрлэж хоцорсон гэдэг. Хөөрхий эх, хүүгийнхээ нялхад өлгийнөөс нь цэвэрлэж байсан чацгыг идэр насанд нь дахин нэг бөгөөд сүүлчийн удаа цэвэрлэжээ.
Нөхөр Н шиг хүний зовлонд дурлаж хөөрөөгүй ч гэсэн ногоон малгайтангуудын баривчилгааны явдалд газарчилж асан Ш гэгч нөхрийг мөн гай таарсан байдаг. Мань эр, баривчлагсдыг ачих ачааны машинаа хөлөглөсөөр ирэх ногоон малгайтангуудад очих айлыг нь олж өгч газарчилдаг байж.Нилээн удаагийн баривчилгаанд газарчилсан.Гэтэл,бодвол баривчлах эрчүүд барагдсан байлгүй,нэгэн ногоон малгайтан Ш-д өөрт нь хандан, дараагийн удаа өөрийг нь баривчлана гэдгээ хэлээд явсан байна. Хэлсэн ёсоороо сүүлийн удаа ирэхдээ Ш-ийг баривчлаад явсан юм.
Ш-д бусад буриад эрчүүдийг бодвол харин ч зол таарчээ.Олон мянган буриадын цусанд будагдсан ногоон малгайтангууд нэгэнт цуцчихаад байжээ. Тэгээд Ш-ийг 10 жил шоронд хорихоор яллан "өршөөжээ".
Их хэлмэгдүүлэлтээс хойш 70 гаруй жил өнгөрчээ. Их хэлмэгдүүлэлт бол хүчирхийллийн аймшигт "цунами" байсан. Үүнд 40 мянга гаруй гэмгүй монгол хүн өртсөн юм.
Тэр цунами монголчуудын "зүрхэнд" мартагдахааргүй орсон баймаар. Гэтэл интэрнэтийн "Монгол"-ыг харвал, одоо ч нүүрээ нуусан "ногоон малгайтан", түүний гар хөл болсон "хөөрүү хэнхэг" хэдэн мянгаараа байж байдаг байна!
70 жилийн өмнөх Н хашаан дээрээ суугаад орилдог байсан ахул өнөөдрийн "Н"-үүд интэрнэтийн ард нүүрээ нуучихаад "алаад өг! бууд! цаазал!" гэх зэргээр хөөрч байна. Тэд үнэндээ, яригдаж буй хэргүүдийн талаар наад захын мэдлэг мэдээлэлтэй байх нь битгий хэл тогтож анхаараад нэг үг ч гэхнээ хараагүй байх нь олонтоо.За бүр, улстөрийн бодлого,гэрээ хэлцэл,тэгээд тэр нь хуулинд нийцсэн эсэх гээд явчихвал ширхэг зүйл ч ойлгохгүй . Огт мэдэхгүй зүйлээмэддэг юм шиг хэнхэглэнэ, гол нь "цаазал"мэтийн үг чулуудах гэж тэр.
Популистууд, улстөрийн бүлэглэлүүд болон хэвлэл мэдээлэл, телевиз, сайтийн эздийн улстөрийн зорилготой гүтгэлэг панааланд хөөрүү хэнхэгүүд автамтгай. Харин үнэн худлыг бол ёстой сонирхох ч үгүй.
Хятад гэхээр "боогоод үхчихдэг" атлаа "Хятадад цаазаар авдаг" хэмээн мэдэмхийрэн хөөрнө. Хүний амь насыг эд материалаас дорд үздэг социализмд тэгдэг л дээ.
Нарийндаа ярих юм бол, коммунист дэглэмтэй Хятадын "тэргүүн туршлага"-ыг барууны олон шинжээчид улстөрийн өрсөлдөгчөө хилсдүүлсэн явдал байх магадлалтай хэмээн сэрэмжлүүлдэг. Учир юу гэвэл шүүх хурал маш хаалттай болдог. Бас,улстөрийн дарангуй, нээлттэй бус дэглэмтэй тул юу ч болсон байж мэднэ гэнэ.
Хөөрүү хэнхэгүүд ямар нэг хувийн учир шалтгааны улмаас хөөрч байгаа юм биш.Бариа тавианд өртөж буй хүмүүст хувийн өш хонзон, гоморхол,зэвүүцэлтэй этгээдүүдийг эс тооцвол хөөрүү хэнхэгүүдэд, мөнөөх туугдаж яваа хүмүүс гэм хийгээгүй, таних ч үгүй.
Хөөрүү хэнхэгүүд улсын өмнөөс уур нь хүрээд байдаг хэмээн өөрийгөө зөвтөгдөг байж магадгүй.Тэр худлаа. Чухамдаа хүмүүсийн төлөө жинхэнээсээ уур нь хүрдэг хүн популизм хийж худлаа дөвчигнөхгүй. Нүүрээ нуух ч үгүй. Жагсаал,цуглаанд хөлсөөр оролцохгүй.Аливааг шудрага зөвөөр шийдэхийг шаарддаг. Чин сэтгэлээсээ тэмцэнэ. Харин хөөрүү хэнхэгүүд хүний мууд дурлаж хөөрөхөөс цаашгүй.
Өөрийнх бодолоос хамаараахгүй далд ухамсарт нь атаархал, хүчирхийллийн ид /дотор хүн/ нуугдаж, тэр нь бариа тавиа харахаараа хөөрч гадагшилж байгаа юм. Фрейд (Фройд гэх нь бий) тэгж хэлсэн байдаг.
Бусдын мууг харж ид-ээ "салхилуулж" байгаа хөөрүү хэнхэгүүд цагаа болоход Н шиг арчаагүй. Өөр дээр нь "цааз" буувал өмдөндөө чацга алдаж өмхий үнэртүүлнэ. Эхнэр хүүхдийнх нь халуун өврөөс сугалж аваад хүйтэн шоронд суулгахын гачлан, хяслан тулахад хөсрий царайлна. Гэм буруутай нь шүүхээр тогтоогдоогүй байхад "ардын дайсан" хэдийнээ болгочихсон олон түмнийг хараад цөхөрч шалчийна. Өөрийнх нь мууд дурлан даапаалах төрөл нэгт хөөрүү хэнхэгүүдээ хараад уйлж унжина.
Хөөрүү хэнхэгүүд ердөө л бусдын мууд дуртай дазайн /хүн/. Тэднийг тийм байхаар "хөг"-ийг нь Ахуй хөглөсөн. Ингэж хөглөгдсөн дазайнууд энэ ертөнцийг зовлонгийн мөн чанартай болгож байдгийг Будда ойлгоод хүмүүст хандан "Өөртөө хүсэхгүй муу үйлийг бусдад битгий хүсэж бай!" хэмээх категори императиваа айлджээ!
Энэ айлдварыг хөөрүү хэнхэгүүд сонсох хэрэгтэй. Бусдад учраад байгаа муу зүйл өөрт нь эргэж тохиох цаг ирэх учраас!
Э.Бат-Үүл
Зочин · 2018/05/27
Эд хөрөнгөтэй холбоотой нууц юм бүхэн хардлага төрүүлдэг. Анхнаасаа бүх зүйлээ ард түмэндээ ил болгоод эрдэмтэн мэргэдээ оролцуулаад ард түмнээрээ хэлэлцүүлээд явсан бол ийм байдалд орохгүй л байсан. Одоо ч гэсэн энэ гэрээ Монгол улсад ашигтай эсэх талаар гадны хараат бус шинжээчид болон Монголын эрэмдтээр дүгнэлт гаргуулж болно шдээ. Гэтэл яагаад ямар нэгэн зүйл хийхгүй тэр байгаа юм бэ? Бүх зүйлийг ард түмэндээ ил болгооч тэгвэл ингэж бухимдаж янз бүрийн пост бичихгүй шдээ. Ард түмэн зөвхөн шударга үнэнийг хүсэж байна гэдгийг ойлгохгүй байгаа юм уу аль эсхүл нуусан зүйл нь ил болох гээд сандраад хэдэн хүний постоор далимдуулж янз бүрийн юм бичээд байна уу?
Зочин · 2018/05/26
Баривчлагдаад явагсдыг vзон ядах хашгарагсад чинь хэн байсан гэж бодож байна. Жирийн монгол хvн тэгэж хэзээ ч хашгарахгvй. Угаасаа цеехен монголчууд тэр veд хэн нэгнээ тавлаж хашгарч загнах дээрээ тулсан байгаагvй. Жинхэнэ язгуурын монгол хvн бол хvний хийсэн гэмийг нvдээрээ харж биеэрээ мэдрээгvй бол бусдыг аялдан дагаж далдаганадаггvй нь терелх араншинд нь байдаг юм. Естой соотон нохой чимээнээр сохор нохой дvйвээнээр гэдэг шиг монгол хvнийг тавлаж элдэвээр гоочлогсод хэн бэ гэвэл Манж чин улс мехехтэй зэрэгцээд хятадуудад дургvй бас хятадуудыг дарангуйлж хэрцгий хандаж байсан манжууд олноороо зугтан манай монголд ирж суурьшсан байдаг юм. Тvvнчлэн 1912 онд байгуулагдсан Бvгд Найрамдах Хятад улсаас манай Монгол улсыг эзэрхийлэн дарангуйлж колоничлох зорилгоор явуулсан хорт бодлогын уршгаар манай улсад маш ихээр суурьшуулсан хятад цагаачдын vр хойчис Монгол улсад есеж vржээд Монголоор ярьдаг монгол хувцас емсдег монголчуудаас огт ялгагдахааргvй хорон санаатай монголчуудыг дотроо маш ихээр vзэн яддаг харь vндэстэнгvvд маш олноор бий больсны шинж л байхгvй юу. Хятадууд 1912 оноос ч емне Манж улсын хvчин чадал сулрахтай зэрэгцээд манайд байсан манж амбан нарын хvcэлтээр худалдаа арилжаа хийлгэх зорилгоор хятадын худалдаачдын нэрээр олон хятадуудыг авчирч суурьшуулсан байсан юм. Ялангуяа хятадууд еерсдийн vр удмаа монголжуулж нуухын тулд манж тvвдvvдиагноз олноор нь ашигласан байдаг юм билээ. Эдгээр цагаачдын 2 дох 3 дахь veийн vр удам нь монголчуудыг vзон ядаж элдэвээр хэлэх ч бага хэрэг байсан юм. Тэд монгол улсад тодорхой байр суурь олж авахаар vр удмаа сургууль соелоор явуулж хамгийн тvрvvнд хот хvрээ рvv явуулж мэргэжил мэдлэг олж авч улсын байгууллагад ажилд орж улам нуугдаж байсан явдал юм. Тийм л хог шаарнууд их хэлмэгдvvлэлт эхлэхэд бараг онцгой комиссын нэрийн емнеес монголын элит сэхээтнvvдийг маш ихээр их шуурхайгаар эрх хэмжээгээ хэтрvvлэн хядлага хийсэн юм. Ногоон малгайт нэртэй харь цагаач алуурчид зевхен аллага vйлдсэн биш хажуугаар нь баривчлагдаж байгаа хvний ар гэрийг хуу целемж жинхэнэ хувалз болтлоо баяжиж байсан юм. Одоо цагт тэдгээр цагаачдын 4 дех 5 дахь veийнхэн Монгол улсын маань терийн сэнтийд Монгол хvний дvрээр гарч улсыг маань яаж самарч юу гэж худлаа ярьж биднийг тавлаж байгааг бид яг одоо амсаад маргаад сууж байна. Зальхай балиар хорон санаат цагаачдаа гэж эх оронч vгvй урвагч новшнууд . Монголчууд биднийг боолчилж байнга эзэн суухын телее эрээ цээрээ алдан еерсдийгее илчилж байна ш дээ.
ЗОЧИН · 2018/05/25
ЧИ ХЭЗЭЭ БУДДИСТ БОЛЧИХООВ. ФАШИСТ БАЙСАН ХҮН ИНГЭЖ ХУРДАН ХУВИРАХ УУ?
Bat-yyl bol hegiin lalar tolgoi!dabarsan hylgaich?... · 2018/05/25
Batyyl ee!!!chi yunaas aigaad bna?ikhe helmegdyylelteen ch chi medehgyi s dee!!sohor nohoi dyibeeneer gegcheer l 28 jil yabj irlee!!chi zasagt ajillaj baih daa!naad ygeen bodoj baisan uu?ygyi s dee!!chamaig sain medej bna!zebhen herengetei bolj dalimdyylan albanii henheg chini ehelsen?Chi bysadiig ingej hellee gej ergeed eer deer irne?gej yaj medej baina be?irehgyig ni medeed cham metiin lalaryydiig ystaj ygyi boloosoi gesen olon baina!ardchilal nereer ardiin tolgoi ygaasan muusain nobsnyyd ardchisan nam senej mehej temer ginjeer choojluulaj daragdah bioltygai!!!Mongoliig byryy zamaar bydaa teelgesen nobsnyyd aa!!ta nariin tolgoi deer nygel chini odoo irj baina!yynees ta nar ardchilagchid toirch garna gej bodoj baina uu?holoo hebtene!yiliinhee yriig amsana;muu lalar aa!!!
ЗОЧИН · 2018/05/25
НОГООН МАЛГАЙТНЫ ЗАЛГАМЖИЙГ ЦАГААН МАЛГАЙТ БАТҮҮЛ ХҮҮ ЧУЛУУДАЙН ХАМТ ГЭР ХОРООЛЛЫНХОНЫГ ХУУРЧ , ХОМОРГОЛОН НҮҮЛГЭН ЗАЙЛУУЛЖ ОЛОН АЙЛ АМЬТАНЫГ ОРОХ ОРОНГҮЙ БОЛГОЖ ГУДАМЖИНД ГАРГАСАН БУСУУ .
Зочин · 2018/05/25
chamad buddaag yarih erhegui......yostoi nuurde nohoin baas durhesen aluurchin bol batuul.....herge hulechheed huch za...........