Өнгөрсөн сонгуулиар Баянхонгор аймгаас УИХ-д нэр дэвшин одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг ялж гарч ирсэн гишүүн Л.Элдэв-Очир өчигдөр болсон чуулганы хуралдааны үеэр хэлсэн үг олон хүүхэдтэй ээжүүдийг нэлээд бухимдуулаад авчээ. 

"Ард түмнээс төрөөс гялайлгаж буй дэндүү их халамжинд бөмбөрсөн гэж үздэг тэрээр 100 мянган төгрөгөөр таван хүүхэдтэй ам бүл нэг сар хангалттай сайхан амьдардаг тул аав ээж хоёр нь ажил хийх дургүй байдаг. Зөвхөн Улаанбаатар хотод 3500 хүний ажлын байр байна. Ирээд ажилд ордог хүн байхгүй" гэж хэлсэн нь түүнийг буруутгах гол сэдэв болсон байна.

Түүний энэ мэдэгдэл нь ямар ч амьдралгүй зүйл бөгөөд 100 мянган төгрөгөөр бидний яаж амьдардаг гэж бодож байгаа юм хэмээн тайлбарууд цахим орчинд тарж байгаа аж. 

бичлэгийг энд дарж үзнэ үү

"MCS" группээс төрсөн гарсан тэрбумтан гишүүн маань ард иргэдийн амьжиргааг 100 мянгаар үнэлсэн нь алдаа болсон бололтой