УИХ-ын гишүүн асан, БХБ-ын сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ. Түүнийг 2014-2016 онд БХБ-ын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад мөнгөн хохирол учруулсан гэх үндэслэлээр хэрэг үүсгэн шалгаж байсан юм. 

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хангай хотхоны 223 айлын орон сууцыг ашиглалтад ороогүй байхад нь шийдвэр гарган улсад худалдан авч, түрээсийн орон сууц хэлбэрээр ашиглах болсон. Улмаар улсад 900 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан хэмээн буруутгаж байгаа аж.