Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Х.Тамир, Тагнуулын ерөнхий газарт ажиллаж байсан Б.Амарбаясгалан нар хар тамхины хэргээр шалгагдаж байх хугацаандаа дахин хар тамхи хэрэглэж байгаад баригджээ.

Тэд мөс гэх хар тамхийг хэрэглэн, машиндаа мансуурсан байдалтай байж байгаад баригдсан аж. Мөн дуучин Эгшиглэн, iCE TOP хамтлагийн  Коби нар хар тамхи хэрэглэж байгаад баригдсан байж мэдэх тухай эх сурвалж өгүүлж байна. Тэдний хувьд одоогоор саатуулагдаагүй ч энэ хэрэгт холбогдон шалгагдаж байгаа хэмээн мэдээлэл таржээ