Сайн байна уу. Та бүхнээс зөвөлөгөө авах гэсэн юм. Би нөхөртэйгөө нийлээд 6 жил болж байна. Жилийн өмнө бид 2 хөөрхөн хүүтэй болсон.

Өмнө нь хааяа нэг ам зөрөлддөг байсан ч тэгэс гээл өнгөрдөг байлаа. Жилийн өмнөөс ам зөрөх тоолонд манай нөхөр яваад өгнө. 2, 3 хоноо л ирнэ. Заримдаа 4, 5хоног явна. Би нялх хүүхэдтэйгээ 2улаа үлдэнэ. Би өөрөө оюутан болохоор хичээлдээ явж чадахгүй ирэхийг нь хүлээгээ л суудаг байлаа.

Явж явж ирэхдээ юу ч болоогүй юм шг ирнэ. Би ч миний буруу байсан байх гээд дуугүй л хаячихдаг байсан.  Ар гэрийхэн нь миний хүүг төрөхөд ч төрснөөс хойш тоодгүй байсан.  Би тэрэнд нь үргэлж гомдож нөхөртөө уурладаг. Тэгсэн сая явахдаа гэрийхнийгээ чамаар доромжлуулж чадахгүй гээд яваад өгсөн бас би өөр хүнтэй болсныг нь гэнэт саяхан мэдсэн юм.

Би одоо яах вэ хүүгээ бодоод тэвчих үү буур хаячих уу надад зөвлөөд өгөөч