Малдаа явсан хүү одоог хүртэл сураггүй байна. Тодруулбал Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир багийн Төмөр замын 212 дугаар зогсоол “Бумбат-Уул” гэдэг газар иргэн Н-ийнд мал маллаж байсан О хэмээх 13 настай хүү энэ сарын 21-нд өглөө малдаа яваад сураггүй болсон.

О нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харьяат бөгөөд иргэн Н-ийнд сүүлийн гурван жил мал маллаж байгаа аж. Түүний алга болсон тухай маргааш өдөр нь буюу энэ сарын 22-нд Онцгой байдлын газарт мэдэгдсэн. Үүнээс хойш цагдаа, онцгой байдлын ажилчид эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн болов ч одоог хэр нь хүүг олоогүй байна.