Сайн байцгаана уу? миний сэтгэлийг онгойтол сэтгэлээ хуваалцаач хүмүүсээ би нөхөртэйгөө үерхээд 3 жил болж байна.Энэ хугацаанд бид 2 нэг хүүтэй болсон би төрөөд удаагүй сар ч болоогүй байгаа хүүхдийн минь бие тиймхэн сэхээнд байгаа юмаа.

Би хугацаанаасаа арай өмнө төрсөн.Жирэмсний сүүлийн 2 сар би нөхрөөсөө хол байсан сургуулиа төгсөх гээд нөхөр харин хөдөө үлдсэн.Би сургуулиа төгсөөд очсон хамаатны дүүгээсээ нөхрийг маань намайг хуурсан талаар сонссон тэр үеэс миний сэтгэл санаа маш тогтворгүй унтаж ч чададгүй байсан тэгээд нөхрөөсөө асуугаад уурлахаар тийм юм байхгүй чи мэдэж байгаа ш тээ 3 жил болоход огт тийм юм болж байгаагүй. Би нөхрийнхөө найз руугаа бичсэн ну-агаа байхгүй болгочлоо одоо ганцхан хань минь байна гэсэн чатыг уншсан. Би нүдээрээ хараагүй болхоор итгэхийг хүсээгүй ч гэсэн миний сэтгэлд нэг юм байгаад тэрийгээ би бодоод ерөөсөө бодлоо чөлөөлж чадахгүй байна.

Нөхөр маань байнга эмнэлэг дээр нойр хоолгүй шахуу л бид 2г сахиж байгаа. Хадмууд хүртэл байгаа, хадам ээж минь надаа их сайн нөхөр маань ч урьдны адил халамжтай хэвээрээ л байгаа гэхдээ л ...