1990 оны өмч хувьчилал, хадгаламж зээлийн хоршооны хэрэг, 2000-д оны олон санхүүгийн пирамид луйврууд, хаврын биткойны хэргүүд гэх мэт олон алдаа эрсдэлийг бид хэн нэгэн сувдаг шунахай хүмүүсийн ятгалгаар санхүү эдийн засаг, хөрөнгийн зах зээлийн бүрэн гүйцэд мэдлэггүйгээсээ болж 28 жил хүлээж ирлээ.
Бид үүнийг бүх иргэдээ тодорхой мэдээлэл, мэдлэгтэй болгож байж хийхгүй бол иргэд хэт хямд зарах, зарах сонирхолгүй иргэдийн хувьцааны үнэлгээ дагаад унах, зохион байгуулалттай үнэлгээг унагаах, нэг хүн бизнес бүлэглэл дээр хэт төвлөрөх, худалдан авагч болон гэрээгээр ажил гүйцэтгэгчидэд хувьцаа төвлөрч хэт хямд бараа бүтээгдэхүүн борлуулж, хэт өндөр бараа ажил үйлчилгээг байнга шахах гэх мэт асар том том эрсдэлүүд үүсэж магадгүй тул хүн бүр дор бүрдээ үүний эсрэг тэмцэхийг уриалж байна.

Мөн стратегийн өрсөлдөгч уурхайнууд нь өөрсдийн ордын сайн чанарын нүүрсийг сорчлон олборлож хямдаар зарж дуусгасан, сорчлон олборлож уул техникийн нөхцөлөө хүндрүүлсэн, хувьцаанаасаа төвлөрүүлсэн хөрөнгөө үр ашиггүй зарцуулж хувьцаа эзэмшигчдийнхээ эрхийг зөрчсөн, олон улсын шүүх дээр хэрэг нь хэлэлцэгдэж байгаа гэх мэт нөхцөл байдал байх магадлалтай учир ЭТТ ХК-н хувьцааг зохион байгуулалттай гүтгэж, харлуулж нэр хүндийг унагаах замаар хямд эзэмшин бүтээгдэхүүнээ хольж зарах, хүндрэлээсээ гарах гэх мэт арга замаар МУ-н сүүлчийн олон нийтийн өмчит томоохон төсөлрүү хумсаа шигтгэхээр зэхэж байх өндөр магадлалтай байгааг үгүйсгэх аргагүй байна.

ЭТТ ХК өнөөг хүртэл томоохон хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт хийгээгүй нь өмнөх менежментийн алдаа, нүүрсний үнийн уналт, улс төрийн нөхцөл байдал зэргээс шалтгаалсан алдагдсан боломж хэдий ч нөгөө талаас буруу, өгөөжгүй хөрөнгө оруулалт хийх нөхцөл байдлаас аврагдаж бусад ижил төстэй уурхайнуудын хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны алдаа дутагдалаас дүгнэлт хийн ирээдүйд зөв зүйтэй өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт хийх нөхцөл бололцоог олгож байгаагаарай сайн талтай юм.
Иймд иргэн бүр дор бүрнээ бодолтой байж нөхцөл байдалд хүлээцтэй ул суурьтай, хэтийн зорилго, алсын хараатай хандахыг уриалж байна.

ЭТТ ХК нь өнгөрсөн үеийн үнэт өв, одоо байгаа МУ-н иргэдийн өмч төдийгүй ирээдүйд төрөх МУ-н иргэдийн өмч тул бид тэдний саналыг асуулгүй харгалзан үзэлгүй шийдвэр гаргаж болохгүй.

ЭТТ ХК-н ТУЗ-н Хараат бус гишүүн
Уул уурхайн инженер, Эдийн засагч П.Өлзийнаран