Сайн байна уу. Миний бичсэнийг уншаад нээх муу муухайгаар битгий хэлээрэй. Би нэг хүнд дурлачихаж бүр хайрласан. Даанч гэр бүлтэй. Ёстой яаж ч чадахгүй байна.

Ярьмаар бичмээр уулзмаар хармаар дуу хоолойг нь сонсмоор. Би бүх зүйлд нь сэтгэл гаргаж дэмждэг тусладаг. Надад ч гэсэн туслаж дэмждэг. Би хэдэн цагт ч залгасан утасаа авдаг. Миний хэлэх үгийг маш анхааралтай сонсдог зөвлөдөг ярьдаг. Гэтэл сүүлийн нэг сар үнэхээр хэцүү байна ярих нь цөөрч завгүй гэх болсон. Надад уурлаж уцаарлаж ам зөрж заримдаа утасаа авахаа байсан. Надад сая баяраар мэнд ч хүргээгүй. Би тэрний хувьд хэн байсанаа ч мэдэхээ байлаа. Би бүх л зүйлд нь за л гэдэг. Асуудалын хамт шийдэж зөвлөдөг. Яагаад ингээд байгаа нь гэхээр зүгээр гэдэг. Шалтгаан нь эхнэр нь хүнд өвдсөн гэсэн. Тэгээд хэцүү байна гэдэг. Би бас л чадлаараа сэтгэлээрээ туслаж дэмжихийг хичээсэн. Одоо би яах уу. Залгахаар авахгүй юм хариу ч бичихгүй. Бичихээрээ яасан үгүй за гэлэг үг л бичих юм. Зөнд нь орхих уу. Эсвэл би тэрэнд хэнч биш юм боловуу. Надад хэцүү л байна. Утас ширтсээр байгаад залхаж байна. Зөвлөөч..