Мөрөөдлийн театр продакшнид анх уран бүтээлийн гараагаа эхэлсэн залуу жүжигчин З.Намуунаа удалгүй тайзнаасаа холдон хамтлагийнхаа хамтрагчтай гэр бүл болоод бага үгүй хугацаа өнгөрчээ.

Тус хамтлагийн жүжигчин Эрхэмбаярыг хоёр дахь амьдралынхаа эзнээр тодруулсан тэдний гэр бүл тал талаасаа хоёр хоёр хүүхдүүдээ авчиран өнөр бүл болсон билээ. Тэгвэл саяхан болж өнгөрсөн хүүхдийн баяраар Намуунаа гэр бүлийнхээ зургийг оруулан бяцхан тайлбар хийгээд авчээ. 

"Эх үрсийн баярын өглөө. Хар цагаан хэл амаар дүүрэн сошиал ертөнцөл би үр хүүхдээ хутгах дургүй. Бидний гэр бүл өнөр өтгөн аз жаргалтай амар амгалан байгааг тайлагнах ч шаардлагаггүй гэж боддог. Гэвч зарим хүмүүсийн өрөөсгөл ойлголтын хариулт гээд энэ зургийг пост хийе гэж бодлоо. Бидэнд санаа зовох хэрэггүй ээ, сайн сайхан байгаа" гэж тэрбээр бичжээ.