Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран 17 дах жилдээ “Монголын ТОП 100 ААН” –ийг өргөмжлөн шалгарууллаа. Монгол Улсын Хөгжлийн Банк дахин энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэж ШИЛДЭГ 100 ААН-ын нэгд шалгарсан амжилтаа улам бүр ахиулсаар байна.

 Уг шалгаруулалтыг борлуулалтын орлого, татварын орлого, ажиллагсдын тоо, ашгийн хэмжээ,хөрөнгийн хэмжээ гэсэн 5 үзүүлэлтээр хамтарсан ажлын хэсэг байгуулан албан ёсны мэдээ тайланд үндэслэн жагсаадаг уламжлалтай. Монгол улсын Хөгжлийн банк тус жагсаалтын 35 дугаарт жагссан бөгөөд хөрөнгийн хэмжээгээр 100 ААН-ээс дөрөвдүгээр байранд шалгарсан байна. 2017 он тус банкны хувьд эдийн засгийн уналтыг зогсоон тогтворжуулсан, зарчмын хувьд эрс шинэчлэл хийж чадсан их ололт амжилтын он байсныг ийнхүү батлан харууллаа.