Danny Ainge түүнийг “Boston Celtics”  багтаа авах хүсэлтэй байгаа тухай мэдээллүүд сүүлийн үед цахим хуудсаар хөврөх боллоо. Зөвхөн Danny Ainge гэлтгүй NBA-гийн олон багийн удирдлагуудын хараанд аль хэдийнээ өртөөд байгаа 20 настай залууг уншигч та бүхэнд танилцуулж байна.

2018 оны NBA-гийн Драфтын ангиар элсэн орох гэж буй энэ залуугийн гайхалтай хурд, үсрэлт, сагсан бөмбөгийн техник болон биеийн хөгжил олон хүмүүсийг гайхшруулж байна.  1998 оны тавдугаар сарын 12-нд Нью-Йоркийн Харлэм хотод төрсөн. Түүний ах Ганнам Бамба, Амината Бамба нар Сидики Жонсон нь Аризона, Вантид, Вабаш хөндийд коллежийн сагсан бөмбөг тоглодог байв. Мохамид Бамба зургаан настайгаасаа эхлэн сагсан бөмбөг сонирхож тоглож эхэлжээ. Бабма нь одоогоор Остин хотын Техасын их сургуульд коллежийн сагсанбөмбөг тоглож байна. Түүний их сургуулийн хамгийн анхны тоглолт 2017 оны арваннэгдүгээр сарын 10-нд “Northwestern State” сургуулийн шигшээ багийн эсрэг байсан бөгөөд уг тоглолтонд 15 оноо, найман самбараас бөмбөг авалт, таван хаалтыг гүйцэтгэсэн байна. Тус тоглолтын дараа Kansas-ын их сургуулийн багийн эсрэг 22 оноо, 15 самбараас бөмбөг авалт, найман хаалтыг гүйцэтгэсэн байна. Одоогоор түүний тоглолтонд авсан хамгийн өндөр оноо 25 юм.

2018 оны Америкын бүх их сургуулийн хамгаалалтын нэгдүгээр шигшээ багт нэрлэгдсэн төвийн тоглогч Мохамид Бамба нь хоёр метр 16 см өндөртэй, 102 кг жинтэй, тэрээр хоёр гараа алдлахад хоёр метр 30 см болдог байна. Бамба нь ахлах сургуулдаа Кардайн уулын сургууьд суралцаж байсан бөгөөд түүний ахлах сургуульдаа авч байсан хамгийн өндөр үзүүлэлт нь 14 оноо, 11 самбараас бөмбөг авалт, зургаан хаалт хийсэн байна.

Бамба гэх залуугийн талаар хачирхалтай гайхалтай бас нэгэн мэдээллийг сагсан бөмбөг тайлбарлагчид дурдсан байна. Тэрээр талбайн 3/4-г туулахдаа 3.04 секунд зарцуулсан байна. Энэ нь Уэстбрүүк, Уэйд, Харден, Уолл, Кембагаас гэсэн NBA-гийн шилдэг холбогчидоос хурдан байна гэсэн үг. Энэ жил NBA-ын драфтаар энэ залууг багтаа авах хүсэлтэй маш олон хүмүүс байгаа нь гарцаагүй болоод байгаа. Тэгвэл ямар баг нь ямар арга ухаанаар энэ залууг багтаа авахыг харах л үлдлээ. Тун удахгүй Мо Бамба гэх залууг Америкын мэргэжлийн сагсан бөмбөгт тавтай морил гэж хэлэх нь ээ.

Эх сурвалж:www.polit.mn