Өнгөрсөн сараас эхлэн саатуулагдан хоригдоод буй Ерөнхий сайд асан С.Баяр болон Ч.Сайханбилэг хоёрыг үргэлжлүүлэн цагдан хорих эсэхийг шийдэх хурал өнөөдөр болно.

Тодруулбал, прокуророос тэднийг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх хүсэлтийг шүүхэд ирүүлжээ. С.Баяр болон Ч.Сайханбилэг нар Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор өнгөрөгч дөрөвдүгээр сард Цагдан хорих төвд саатуулаад байгаа юм.