Сайн байна уу. Та нар дунд жирэмсэн байхдаа хаягдаж үзсэн хүн байна уу. Манай хүн намайг пи си тоглоомоосоо болоод хаяад явчихсан. 

Уурлаж гараад 15 хоног ирсэнгүй. Одоо хүртэл аав болно гэдгээ ухаарахгүй энд тэнд хэсээд л явж байгаа байх. Надад амьдрал нураад ирсэн мэт хэцүү санагдаж байна. Элдэв юм бодоод сэтгэл санаагаар унаад үнэхээр хүнд байна. Хаяад явсан залууг хүлээгээд ирэхгүй, заримдаа хүүхдээ авахуулая ч гэж бодох юм стрессдээд, ямар ч урамгүй, Жирэмсэн үед ийм хэцүү байдаг юм уу.