Нийслэлийн захиргааны хэргийн шүүх хурал өчигдөр болж 5 цаг хуралдсаны эцэст Ноён уулыг ухахаар Сентерра Гоулдын авсан 4 лицензийг хүчингүй болгожээ.

3 жил гарны турш 30 гаруй удаа хуралдсаны эцэст шүүгч У.Бадамсүрэн, Ц.Мөнхзул, Ц.Одмаа нар ийм шийдвэр гаргасан байна. Шүүх хурлын дараа нэхэмжлэгчийн талын оролцогсод захиргааны шүүхийн үүдэн дээр "Халуун элгэн нутгийг" дуулжээ.