Монгол улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг үргэлжлүүлэн хорих эсвэл батлан даалтад гаргах эсэхийг хэлэлцэх шүүх хурал яг одоо Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна.  Шүүх хуралдаанд экс Ерөнхий сайд өөрөө оролцоогүй. Харин түүний өмгөөлөгч оролцож байгаа. 

Хэрвээ түүнийг батлан даалтад гаргах юм бол хилийн хориг тавих юм байна. Шүүх хурал хэрхэн шийдсэн талаар бид эргэж мэдээлэх болно.