АНУ болон Умард Солонгосын түүхэн дэх анхны дээд хэмжээний уулзалт эхэллээ. Уулзалтын үеэр Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар анх удаа гар барилцав.

Америк-Умард Солонгосын дээд хэмжээний уулзалт Сингапурын амралт сувилалын Сентоза арал дээрх “Капелла” зочид буудалд болж байгаа билээ.

Уулзалт 45 минут үргэлжлэх бөгөөд дараа нь 1 цаг 30 минутын өргөтгөсөн хэлбэрийн яриа хэлэлцээ болох юм. Уулзалтын үеэр талууд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах, Америк-Умард Солонгосын харилцааг хэвийн болгох асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна.