Монгол түмний баяр наадам болох Улсын баяр наадам хаяаанд ирсэн энэ цаг үед бөхчүүдийн сэргээш хэрэглэсэн гэх асуудал ахин гарлаа.

Тодруулбал дахин нэг бөхөөс сэргээш хэрэглэснийг Допингийн эсрэг үндэсний төвөөс мэдээллэсэн байна. Тухайн бөхийн нэрийг олон нийтэд зарлах боломжгүй гэдгийг эх сурвалж онцолсон байна.

Энэ оны нэгдүгээр сарын 28-нд гурван бөхөөс сэргээшийн шинжилгээ хийхэд нэгээс нь илэрчээ. Зохих журмын дагуу сэргээш илэрсэн бөх Б сорьцийн шинжилгээгээ хийлгэх эрхтэй тул олон нийтэд нэрийг нь зарлах боломжгүй гэжээ. Тиймээс БНСУ-д Б сорьцийн шинжилгээгээ хийлгэж байгаа гэнэ.

Өнгөрсөн 3 дугаар сард Монголын Допингийн эсрэг үндэсний төвөө таван бөх допингийн шинжилгээнд бүдэрсэн талаар мэдээлсэн.Тухайлбал, БНСУ-ын Допингийн хяналтын лабораториос ирүүлсэн шинжилгээний дүгнэлтэд Аймгийн хурц арслан Б.Номиндалай, Сумын заан С.Майнбаяр, Улсын начин Э.Даш, Улсын гарьд Ө.Бат-Орших нараас Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориотой бодисын жагсаалтад орсон бодис илэрсэн юм. Улмаар тэдний “А” сорьцын шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрсөнд тооцсон бөгөөд МҮБХ-ноос энэ бөхчүүдийн барилдах эрхийг хоёр жилээр хассан билээ