Оюутолгойн гэрээтэй холбогдуулан хууль хяналтын байгууллагаас таслан сэргийлэх арга хэмжээ авагдан, өдгөө хоригдож байгаа ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт, “Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайханыг хорих хугацаа дуусчээ.

Тиймээс өчигдөр Нийслэлийн прокурорын газраас анхан шатны шүүх рүү хүсэлт явуулжээ. Хүсэлтийг өнөөдөр Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн шүүгчид үдээс хойш хэлэлцэхээр товоо гаргажээ.

Прокуророос түүнийг батлан даалтад гаргах хүсэлтэй байгаа бөгөөд гаргах эсэхийг шүүх бүрэлдэхүүн шийдэх юм байна. Энэ талаар эргэн мэдээлэх болно.