Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний долларын зээл авсан хэргээр саатуулагдаад байгаа “Жаст” группийн захирал Ш.Батхүүд холбогдох шүүх хурал өчигдөр боллоо.

Гурван сар хоригдоод байгаа түүнийг суллах хугацаа өчигдөр байсан бөгөөд шүүх хурал Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон юм.  Шүүх хуралдааны үеэр Ш.Батхүүгийн бие муудаж, шүүх хурлыг эмчийн хяналт дор явуулах хүсэлт тавьсны дагуу түр хойшлоод эргэн хуралдсан байна. Шүүх хурлын үеэр түүний бие муудаж, эмчийн хяналтад шүүх хуралдааныг явуулахаас өөр аргагүй болжээ. Улмаар шүүхээс түүнийг үргэлжлүүлэн 15 хоног цагдан хорих хугацааг сунгахаар шийдвэрлэсэн.