Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д. Гантулгыг "УИХ -ын гишүүнээс чөлөөлөгдөх" хүсэлтийг хэлэлцлээ. Хуралдаанаар асуулт асууж хариулт авах гишүүн байсангүй. Улмаар шууд санал хурааж гишүүдийн 90,9 хувь нь дэмжлээ.

 Д.Гантулга хоёр хоногийн өмнө УИХ-ын гишүүнээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх санал гаргаж, их хурлын даргад өгсөн. Тэрээр  "Монголд үнэн гэж байдаг бол миний гэм буруугүй нотлогдоно. Би Монголын нийт ард түмнээсээ уучлал гуйж байна" хэлж байсан.