УИХ-ын гишүүн Д.Гантулгын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг сая Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувийн саналаар УИХ-ын гишүүн Д.Гантулгыг гишүүнээс чөлөөлөхийг дэмжлээ. Уг асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн шийдвэрийг гаргах юм. Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.