УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагт эхэллээ.Чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүнийг чөлөөлөх тухай буюу Д.Гантулга гишүүний өргөдлийг хүлээж авах эсэхийг хэлэлцсэн юм.

Санал хураалт нууц хэлбэрээр явагдсан бөгөөд нийт гишүүдийн 75 хувийн саналаар Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөллөө.