Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Өлзийт хошуу багийн Толгод гэх газар өчигдөр газар хөдлөлт болсон байна. Тодруулбал, зургадугаар сарын 14-ний өдрийн 21:40 цагт /Ө-44094/00//, У-101039/00/// 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай ОБЕГ-аас мэдээллэжээ.

Мөн энэ тухай мэдээллийг өдрийн 21:48 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад "Иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн, хохирол учраагүй" гэжээ