Сүүлийн хэд хоног цахим ертөнцөөр хотын төв морь харж буй залуугийн ихээхэн шүүмжлэл дагуулж олон хүнийг бухимдуулаад байсан билээ.

Хотын төв гудамжиндаа шээлээ хэмээн уурссан тэд хэргийн эзнийг олж, бүүр ажил мэргэжилтэй нь тогтоогоод авсан. Тэгвэл энэ залуугийн ажиллаг газраас ёс суртахууны доголдол гарган байгууллагын нэр үнэлэмжийг унагаасан гэх үндэслэлээр ажлаас нь халжээ.

НӨХГ-ын Ёс зүйн хороо ажилтныхаа буруутай үйлдлийг хэлэлцэж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэдэг дүгнэлт гаргажээ. Дүгнэлтэд үндэслэн тус газрын даргын 2018.06.15-ны өдрийн Б/26 дугаартай захирамжаар Д.Нэмэхбаярыг төрийн байгууллага, төрийн албаны нэр хүндийг унагасан гэж үзэж, ажлаас нь халах шийдвэр гаргалаа.