Өдрийн мэнд,надад ганцаараа шийдэхэд үнэхээр хэцүү асуудал тулгараад байна. Элдвээр доромжлохгүй өөр өөрсдийхөө өнцгөөс санаа оноогоо хуваалцаж зөвлөөч гэж гуйх гээд л....

Би нэг залууд таван жилийн турш ухаангүй хайртай байлаа, одоо ч хайртай хэвээрээ л байна. Гэхдээ бид хоёр хосууд байсан хугацаа нь тун богино сар ч хүрэхгүй байх. Тэгээд салсан ч гэсэн уулздаг байлаа. Би согтуудаа залгачихна тэр хүрээд ирнэ тэр ууж идэхээрээ залгана би яваад л очичхоно. Энэ байдал сүүлдээ бараг рэфлэкс болоод байлаа. Еоххх тэгжийтэл ашгүй нэг юм цэрэгт яваад ( хөгшин цэрэг) жил гаран уулзсангүй.

Ашгүй ч гэж дээ санаж үхэх шахсан алба хааж байхдаа ярьдаг л байсан. Анги руу нь гүйгээд очичихмоор л байдаг байсан. Гэхдээ нэг ч тохироо бүрдэхгүй байсаар халагдаад ирсэн.Хамгийн гайхалтай нь би тэр хүнийг жил үнэнч хүлээсэн өөр хүнтэй болоод болино дуусгана гэж бодсон ч чадаагүй ээ. Тас үнэнч хүлээсэн. Халагдсан өдрөө залгаад уулзсан ер нь тогтмол уулзсан одоо би жирэмсэн. Тэгээд хэлтэл эргэлзээд бодоод дуугаа хураагаад айгаад байгаа нь шууд мэдэгдсэн. Надад тэр байдал нь таалагдаагүй учраас юу ч бодкуу уурлаад авхуулна дахиж уулзахгүй гээд хэлцэн чинь таааг чиг. 

За тэр тэгэх нь арга ч гүй биз гэтэл би хүүхдээ авахуулах зориг хүрдэггүй ааваасаа бусдад нь гэрийхэндээ хэллээ эцгийг нь авч ирж уулзуул тэр цагт зөвшөөрнө гээд халгаадгүй би гэдэг хүн яахаа мэдэдгүй хордлоготой байнгийн гэрийхний хавчлаганд наа чинь томроод бна где папа гээд асуугаад нэхээд байдаг. Олдохгүй хүнийг би яалтай ч билээ. Хүүхдээ бол үнэхээр авахуулж чадахгүй мухардаад байна