Сайн байна уу. Та хэд надад зөвлөгөө өгөөч, битгий харааж зүхээрэй. Залуу хүн болохоор алдаж онож л явна. Би гадаад сурдаг. Энд олон жил болж байгаа. Монголдоо очоогүй олон жил болж байна. 

Залуугаасаа салах үеэр нэг залуутай бичиж эхэлсэн юм. Өөр сургуулийнх л даа /гадаад/. Тэгээд харилцдаг болоод, уулзаад ер нь бол дотносоод хайртай болсон. Тэгээд би ерөөсөө найз охинтой юу гэж асууж байгаагүй. Яагаад ч юм бүү мэд, тэгээд хүмүүсээс сонсоод түүнийг найз охинтой гэдгийг мэдсэн. Тэр нь бүр жирийн үерхэл бил 7 жил хамт байгаа гэж мэдлээ. Тэгээд хэсэг муудаад эвлэрээд л тэгээд төгсөнө гээд завгүй байгаа.

Уулзах цаг зав гарахгүй, нетгүй байна энэ тэр гээд ерөөсөө бичихээ больсон. Надад тэгээд чи дандаа хэрүүл хийх юм, чи дандаа драм хийж асуудал үүсгэх юм, би урт хугацааны туршид хүнтэй ингэж маргаж байгаагүй би зүгээр асуудлаас хол байдаг хүн гэсэн. 

Би одоо яах ёстойгоо ч ойлгохгүй байна. Өчигдөр бид хоёр шоу дээр таарсан. Тэгээд байдгаараа л зүгээр хоёр бие рүүгээ хараа л инээгээд л өнгөрсөн. Намайг гэртээ ирсний дараа би гэрт ирчлээ найзындаа байна. одоо өөрөө рүүгээ орохоор интернэтгүй болчихно гэж хэлсэн нь надад худлаа санагдаад шууд л хэлсэн. Надтай бичихгүй байх нэг шалтгаан уу , хэрвээ би чиний талаар буруу ойлгож байвал уурлалгүйгээр тайлбарлаад хэлээрэй гээд бичсэн. Тэр харин одоо хүртэл хариу таг л байна.