Энэ жилийн баяр наадмын тасалбарыг “Нэг цэгийн үйлчилгээ”-гээр худалдаалахаар болжээ. Жилийн жилд Төв цэнгэлдэх хүрээлэнд наадам үзэх гэсэн иргэд тасалбар худалдан авахын тулд хонон өнжин дугаарладаг. Чирэгдэл учруулдаг энэ байдлыг засахын тулд нийслэлээс наадмын тасалбарыг онлайнаар худалдан борлуулахаар болж, программ хангамжийг нэвтрүүлсэн ч наадмаас өмнө амжихааргүй болжээ. Тиймээс наадмын тасалбарыг ирэх сарын 7-ноос эхлэн нийслэлийн “Нэг цэгийн үйлчилгээ”- ний төвүүдээр дамжуулан худалдаалахаар болсон байна.

Тодруулбал, “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл”, болон зургаан буудлын “Оргил” төв дэх цэгээр тасалбарыг худалдах аж. Үндэсний их баяр наадмын тасалбар нээлт, бөхийн барилдаан, хаалт гэсэн гурван төрөл байх юм байна. Тасалбарын үнэ 24 мянган төгрөг байх бөгөөд нэг хүнд хоёр тасалбар л өгөх аж