Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид ирж буй Сар шинийн баярыг угтан энэ сарыг дуустал “Театрын цагаан сар” төслийг хэрэгжүүлэхээр болжээ.

Энэхүү төлслийн хүрээнд нийслэлийн дүүргүүдтэй хамтран, ахмад настнуудад зориулан дэлхийн сонгодог болон Монголынхоо түүхэн жүжгүүдийг 50 хүртлэх хувийн хөнгөлөлттэй үнээр тогтоохоор болсон байна. Тус театр өнөөдрөөс эхлэн түүхэн жүжгүүдээ тоглож эхлэх аж. Б.Лхагвасүрэнгийн "Тамгагүй төр" Б.Шүүдэрцэцэгийн "Ану хатан" зэрэг үндэсний түүхэн жүжгээр тоглолт эхлэх бол түүний дараагаар дэлхийн сонгодог жүжгүүд тайзнаа тавигдах аж.