Замын-Үүдээс Эрээний чиглэлд зорчигч тээвэрлэдэг УАЗ469 маркийн машинуудын жолооч нар эсэргүүцлээ илэрхийлж гурвын холбоо буюу хилийн орчим жагсаал хийж, өөрсдөө ч өрөөлийг ч  хил нэвтрүүлэхгүй байна. Учир нь БНХАУ-ын хилийн байцаагч нар УАЗ 469 маркийн машин чанарын шаардлага хангахгүй байгаа тул шаардлагаа өндөрсгөж байна.  Мөн хүн тээвэрлэж байгаа бол ачаа тээвэрлэхгүй байх зэрэг олон шаардлага тавьж байгаа. Үүний улмаас УАЗ 469 маркийн машинууд үйлчилгээ үзүүлэх боломжгүй болж байгаа юм.

Жолооч нарын хувьд Ерөнхий сайд өөрөө ирж, энэ асуудлыг шийдэх хүртэл ийнхүү эсэргүүцэл илэрхийлэх юм.