Нийслэлийн Баянгол дүүргийн нутагт дэвсгэрт байрлалтай Гандан тэгчилэн хийдийн гаднах автомашины зогсоол дээр дөнгөж сая нэгэн гадны жуулчин санамсаргүй байдлаар гэмтэж бэртжээ. 

Жуулчин тээвэрлэсэн машин зогсоолд зогсоход дотроос нь буусан гадны иргэн траншейн таг дээр гишгэн буухад таг нь холбирч тухайн хүн бүтэн биеээрээ унаж хоёр суган дээрээ тогтсоныг бид татаж гаргалаа хэмээн санамсаргүй осол болох үед байсан нэгэн иргэн цахим сайтнаа бичжээ.

Тус жуулчны суга тохой гэдэс маш их шалбарч гэмтсэн байна . Тус траншейны нүх нь 4-5 метр гүнзгий нүх байна . Ямартай ч БГД-ийн цагдаад тэмдэглүүллээ .Гандан Тэгчилэн хийдийн удирдлагууд үүндээ анхаарал хандуулаарай хэмээн тухайн хэрэглэгч бичсэн байв.

Энэ нь хэдийгээр энгийн мэт үзэгдэл гэж зарим нь бодож болох ч тус газрыг хариуцсан газрууд энэ мэт зүйлдээ анхаарал хандуулах хэрэгтэй болов уу. Жижиг гэлтгүй ийм зүйл хүний аминд хүрч болохыг олон харамсалтай тохиолдолуудаас харж болно. Тиймээс энэхүү мэдээллийг иргэдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс нийтлэн хүргэж байна.