ОХУ-ын Сочи хотноо болох өвлийн олимпийн наадмын нээлт ирэх сарын 7-13 хооронд болно. Харин Улаанбаатарын цагаар бол хоёрдугаар сарын 8-ны 00.14-ээр эхлэх юм.

Олимпийн хороон дээр Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Сочи-2014" өвлийн олимпод оролцох баг тамирчдад төрийн далбаагаа өнөөдөр гардуулан өгөх аж.

Сүүлийн үед тус олимпт оролцох манай тамирчдын хувцасны тухай элдэв шүүжлэл ихээр гарах болсон. Тэгвэл өчигдөр Соёл спорт аялал жуулачлалын яамнаас тус олимпд оролцох тамирчдийн хувцасыг албан ёсоор танилцуулсан билээ.

Харин бас л энэхүү тамирчдын өмсөх хувцасыг шүүмжилж хурдан сольж өг хэмээн шаардаж цахим ертөнцөөр хөдөлгөөн өрнөөд эхэлсэн байна.

Тодруулбал, фэйсбүүкээр хүмүүс "Сайн байна уу? Олимпийн хорооны даргаа та "Сочи-2014" наадамд оролцох тамирчдын өмсөх хувцсыг яаралтай өөрийнхөө утасны дугаар шиг тасархай хувцас хийгээд өгөөч. Баярлалаа" гэсэн мэссежийг илгээхийг уриалаад эхэллээ.

Тамирчдын өмсөх хувцсыг "Утаатай Улаанбаатараас ирсэн гэж байгаа юм шиг зэвхий саарал өнгөтэй байна" гэж шүүмжлэх олон ч байна.