Энэ жил Үндэсний их баяр наадмаар Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой тохиох билээ.

Тэгвэл Монгол түмний баяр болоход ердөө 10 хоногийн хугацаа үлдлээ. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд үндэсний их баяр наадмыг тохиолдуулан долдугаар сарын 11-15-ны өдрүүдэд бүх нийтээр амрахаар заасан байдаг.  Тиймээс энэ жил ард иргэд нийт тав хоног амрах юм. Энэ жилийн долдугаар сарын 11-ний өдөр лхагва гаригт тохиож байгаа бөгөөд  лхагва гаригаас эхлэн бүх нийтээр амарч, долдугаар сарын 16-аас ажилдаа орно.