Өнөөдөр өглөөнөөс эхлэн нийтийн тээврийн том оврын автобуснууд иргэдэд 500 төгрөгөөр үйлчилж эхэллээ.

Автобусны кондукторууд тасалбарын үнэ 500 төгрөг болсон. Өнөө өглөө ийм шийдвэр гаргасан хэмээн иргэдэд хэлж байлаа. Хувийн хэвшлийн автобус компаниуд өнгөрсөн 1 дэхь өдрөөс эхлэн тасалбарын үнээ 100 төгрөгөөр нэмж 500 төгрөг болгосон. Тэгвэл тэдний араас Автобус-1 ХХК бүх чиглэлийн автобуснууд 500 төгрөгөөр зорчигчдод үйлчлээд эхэллээ.

Үнэ нэмэх шалтгаанаа тэд ажилчдын цалин, хангамж бага, шатахууны хүрэлцээ муутай холбон тайлбарлаж байгаа юм.  Гэхдээ автобусны үнэ 500 төгрөг болсон ч тасалбар нь хуучин хэвээрээ байгаа.

Нийслэлийн нийтийн тээврийн газраас ТОАҮЭХ-ний тэргүүн Ц.Пүрэвсамбуу, гүйцэтгэх захирал Ц.Дамдинсүрэн нарыг хүлээн авч уулзан тарифд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хоёрдугаар сарын 23-ны өдрийг хүртэл хойшлуулахыг хүссэн албан бичиг хүлээлгэн өгсөн юм. Гэтэл тэд зөвшилцөлд хүрээгүй бололтой ийнхүү хувийн болон улсын нийтийн тээврүүд үнээ 500 төгрөг болгожээ.

Х.Даваа