"Жаст"-ын  гэгдэх Ш.Батхүүгийн цагдан хорих хугацаа 2018 оны 6-р сарын 27-нд дууссан. Ппрокуророос түүнийг  үргэлжлүүлэн хорих саналыг СБД-ийн шүүхэд ирүүлсэн байна. Шүүгч прокурорын саналыг хүлээн авхаас татгалзсан. Тиймээс прокурор тухайн дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаж, 2018 оны 6- сарын 29-нд Ерөнхий шүүгч уг 2018 оны 6-р сарын 27-ны шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон. Улмаар тэр өдрөө  16.30 цагт шүүх хурал дахин зарлагдсан боловч Ш.Батхүүгийн өмгөөлөгч Б.Баатарсайхан нь тухайн шүүгчээс татгалзсан гомдол гаргасан. Тйимээс Ш.Батхүүг  хорих эсэхийг уг гомдлыг ерөнхий шүүгч шийднэ. Энэ  хурлын тов  одоогоор гараагүй байна.