Хувиараа фитнесийн дасгалжуулагч хийдэг Ш.Солонгог Төмөр хатагтай гэдгээр нь олон хүн мэдэх байх. Түүний хувьд Улс, хотын аварга шалгаруулах хэд хэдэн тэмцээнээс алт мөнгөн медаль хүртэж Азидаа болоод улсын чанартай тэмцээнд “Бикини модель” өргөмжлөл гардсан тэрбээр хүмүүнлэгийн үйлсэд ч идэвхтэй оролцдог нэгэн.

Тэрбээр 2016 онд зохион байгуулагдсан “Бодибилдинг, фитнессийн Азийн аварга шалгаруулах тэмцээн”-ээс алтын дайтай медаль хүртэж байсан. Азийн шилдэг тамирчидтай эн тэнцүү өрсөлдөж, эх орныхоо нэрийг өндөр өргөж чадсан тэрбээр авьяас чадвар, гоо үзэсгэлэн, хичээл зүтгэлээ ийнхүү үнэлүүлж чаджээ.

Цахим ертөнцөд төдийгүй спортын салбарт “Төмөр хатагтай” нэрээрээ танил болсон Ш.Солонго нь угтаа бол орос, англи хэлний багш орчуулагч мэргэжилтэй бөгөөд өдгөө хувийн дасгалжуулагч, гоо сайханч, загвар зохион бүтээгчээр ажилладаг тал бүрийн авьяастай бүсгүй юм билээ.