Сайн байцгаана уу. Би 30 дөхөж буй ганц бие архи тамхи хэрэглэдэггүй даруу төлөв залуу. Жилийн өмнө нэг өөрөөсөө хэдхэн дүү бүсгүйтэй учирсан.

Намайг гуйгаад үерхэх гэж үзээд нэг л болохгүй жил гаруй яах нь мэдэгдэхгүй явсан. Би их сайн. Хамт ажилладаг байсан юм. Сүүлдээ би хайртай болчихсон. Тэр хооронд өөр хүнтэй болчихсон юм билээ. Надаас их сайн нуудаг. Би үргэлж хажууд нь баярлуулж тусалж дэмжиж ирсэн. Тэгээд сүүлд нь нөгөө хүнээсээ салчихаад надтай нийлэх юм ярьсан.

Чи их сайн залуу нтэр гээд. Тэгээд ажлаасаа гарсан. Одоо хөдөө байдаг. Хамт ажиллах хугацаанд гэрийхэн ганц хоёр хүнтэй утас нтэрээр ярьж намайг гэрийхэн нь гадарладаг болсон. Их сэргэлэн галзуу. Эрчүүдтэй илэн далангуй. Эд хөрөнгө мөнгөнд дуртай. Мөнгө сайн олдог хүнтэй сууна. Мөнгөгүй хүнтэй суувал зовно гэж ярьдаг. Өөрөө гэрийхэнтэйгээ наймаа хийдэг мөнгөн дээр өсчихсөн.

Яг одоо надтай хамт амьдаръя гээд байгаа тэгээд хурдан байр авчих тусдаа гарая чи намайг сайхан амьдруул гээд. Би ч дасчихсан бас гэрийхэн нь гадарладаг болхоор ер нь нийлээд үзье гэж бодоод зориглотол 2 жил гаруй нэг хүнтэй бас үерхэж байсан одоо сална тэгээд чамтай нийлье тэр хүнийг нууж явсан архи уудаг болхоор салсан гэхдээ мөнгөтэй залуу чи архи уудаггүй болхоор нийлье гэсэн. Би араас нь гүйж халамжлах үед 2 хүнтэй уулздаг байсан болж байгаа юм. Би ч бүр гайхаад сууж байна. Яах вэ. Бас намайг мөнгө зээлээд өг хэд хоногтоо буцаагаад өгчихнө нтэр гэнэ. Бодоё гэхээр зориггүй, шийдвэр гарга эр хүн байж надад хайртай юм уу нтэр гэнэ.