0

1976 онд Колумбын хар тамхины наймаачин, 27 настай Пабло Эскобар (Pablo Escobar) 15 настай Мария Виктории Энао Вальехотай гэрлэсэн байна. Хожим Пабло Эскабор нар алдраа дэлхий нийтэд түгээсэн хамгийн хүчирхэг хар тамхины хаан болж чадсан юм. Харин түүний эхнэр Марияд эгэл бус хувь тавилантайгаа эвлэрэх хэрэг гарсан аж. Учир нь түүний нөхөр хар тамхины хаан гэхээсээ илүүтэй АНУ-ын тагнуулын ерөнхий газрын гол бай бөгөөд нийгэм, цаг үеийн номер нэг дайсан байсан шүү дээ. Гэсэн ч тэрээр нөхрөө үргэлж дэмждэг байснаас гадна мөн л түүний араар тавилтыг уучилсаар байсан гэдэг. Хамт амьдарсан сүүлийн жилүүдэд нь Пабло сэтгүүлч, загвар өмсөгч Вирхини Вальехотай дотно холбоотой байсан ажээ.

1

Мария нөхрийнхөө хийдэг ажлыг сайн мэддэг байсан учир 1993 онд  Паблог амиа алдсаны дараа хуурамч нэрээр нэг хэсэг нуугдан амьдарч байгаад удалгүй цагдаа нарт баривчлагджээ. Хагас жилийн турш шоронд хоригдсон Марияг хууль бус наймаа хийсэн болохыг нь нотлох баримт олдоогүй учир сулласан аж. Ингээд шоронгоос суллагдмагцаа охиныхоо болон өөрийн овог нэрийг өөрчилж, бусдын нүднээс далд амьдрах болжээ.

2

Паблогийн хүү, өдгөө 41 настай Хуан архитекторч бөгөөд Буэнос-Айрест эхнэр, хүүхдийн хамт амьдарч буй гэнэ. Тэрээр эцгийгээ өрөвч зөөлөн сэтгэлтэй, халамжтай хүн байсныг дурссан байна. Жишээ нь, нэгэн удаа Пабло хүүхдүүдийнхээ хамтаар цагдаа нараас нуугдаж уул руу зугтах үедээ хоёр сая орчим доллараар гал түлж хүүхдүүдээ дулаацуулсан гэнэ. Ийнхүү гэр бүлийнхэндээ хайртай байдал нь түүнийг амиа алдахад хүргэсэн гэдэг. Нас барахынхаа өмнө Пабло бараг бүтэн жилийн турш гэр бүлийнхэнтэйгээ холбоогүй байсан бөгөөд төрсөн өдрөөрөө гэр рүүгээ залгаж, хүүтэйгээ таван минут ч болов ярихыг хүсчээ. Чухам энэ л дуудлагаар нь цагдаа нар түүний байгаа газрыг илрүүлж хэсэг хугацааны дараа баривчилсан аж.

3