Жүжигчин Т.Хулан Багаасаа эмээ, өвөөгийн гар дээр өссөн. Тэрбээр 77 дугаар дунд сургуулийг төгсөөд, жүжигчин мөрөөдөлдөө хүсэлдээ хөтлөгдөн СУИС-д орж 2004 онд төгссөн. 

Сургуулиа төгсөөд "Х-түц" хамтлагийн жүжигчнээр ажиллаж, 2006 оны арван сард драмын театрт орсон юм.
Жүжигчин бүсгүй маань "Чиний эзгүйд", "Сарны нулимс", "Хайрын рекорд", "Зөрлөг" зэрэг олон киноны гол дүрд тоглож олны танил болсон. Драмын театр орсноосоо хойш "Нууц амраг чинь больё", "Суудал"  жүжигт тоглосон ч анх удаа "Лусын дагина"-д гол дүрд тоглож байсан гэдэг.  Энэ бүтээлээрээ 2009 онд “Гэгээн Муза”-гийн эзэн болсон.  Мөн тэрбээр 2011 онд Улсын драмын эрдмийн театрын 80 жилийн ойгоор МУСТА цол тэмдгээр энгэрээ мялаасан юм. Дунд сургуульдаа нэг ч удаа хайрын захиа авч байгаагүй гэж нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг. 

Тэрбээр "Go" студийн захирал Дашхүүгийн Галбаярыг ханиараа сонгосон. Хосууд хөөрхөн охин, хүү хоёртой. Саяхан түүний төрсөн өдөр тохиосон бөгөөд гэр бүлийнхээ хүрээнд даруухан тэмдэглэн өнгөрүүлжээ.

Авьяаслаг жүжигчнийхээ хувийн зургаас энэ удаад нийтэлж байна.
























Д.Ана