Байр түрээслэх гэж байгаа болон түрээслүүлэгчид анхаарал болгоомжтой байхгүй бол хохирох явдал гарсаар байна. Өөрөөр хэлбэл бусдын байрыг түрээслэж сууна гэж гэрээ хийчихээд бусдад давхар түрсээлүүлдэг этгээд 18 удаагийн үйлдлээр 29 иргэн 57.777.000 төгрөгийн хохирол учруулсан байна. Анхан шатны шүүх түүнийг гэм буруутай гэж үзсэн байна.

Д овгийн Г-г А гэх дээд боловсролтой, багш мэргэжилтэй эмэгтэй  2009 оноос хойш бусдыг залилан үүнийгээ амьдрах арга хэрэгсэл болсон хэргийг өнөөдөр Монголын шүүх хэлэлцэж байна. Анхан шатны шүүх түүнийг буруутай гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх хэргийг урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасан юм. Тодруулбал,

  • Г.А нь бусдыг хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, ганцаараа Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 20 дугаар байрны 296 тоот 4 өрөө байрыг иргэн Ч.Наранцэцэгээс 2009 оны 7 дугаар сарын эхээр 3 сараар түрээслээд, эзэмшигчийнх ньзөвшөөрөлгүйгээр Г.Болдбаатар, Г.Золбаяр нарт өөрийн эзэмшлийн байр мэт ойлгуулж, итгэл төрүүлэх замаар давхар түрээслэн Г.Болдбаатараас 770.000 төгрөг, Г.Золбаяраас 269.000 төгрөг залилан мэхлэж авсан,
  • Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 33 дугаар байрны 71 тоот байрыг иргэн С.Цэцэгмаагаас 10 сарын хугацаатай нэг сарын 300.000 төгрөгөөр түрээслэнэ гэж 2010 оны 8 дугаар сарын 25-ны өдөр түрээслээд эзнийнх нь зөвшөөрөлгүйгээр, өөрийн эзэмшлийнх гэж итгэл төрүүлэн, М.Мөнхзаяа, М.Мөнх-Эрдэнэ нарт давхар түрээслэн М.Мөнхзаяагаас 120.000 төгрөг, М.Мөнх-Эрдэнээс 240.000 төгрөг залилан мэхлэж авсан,
  • Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 34б байрны 173 тоот 3 өрөө байрыг иргэн Л.Баасандоржоос 2010 оны 11 дүгээр сарын 10-ны үед 4 сарын хугацаатай сарын 350.000 төгрөгөөр түрээслэнэ гэж итгэл төрүүлэн, түлхүүрийг хүлээн аваад эзнийх нь зөвшөөрөлгүйгээр өөрийн эзэмшлийн байр гэж итгэл төрүүлэн 2010 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Н.Лхагва-Очир, Д.Хишигдэлгэр, Б.Пүрэвбаяр, У.Дуулим нарт давхар түрээслэн У.Дуулимаас 310.000 төгрөгийг залилан мэхлэж авсан
  • Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 15 дугаар байрны 53 тоот байрыг 2011 оны 2 дугаар сарын 21-ний өдөр П.Ренцэнхандаас 3 сарын хугацаатай нэг сарын 350.000 төгрөгөөр түрээслэх гэрээ байгуулаад эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр, өөрийн эзэмшлийнх гэж 2011 оны 2 дугаар сарын 22-ны өдөр итгэл төрүүлэн Э.Баасанхүүд давхар түрээслэж, Э.Баасанхүүгээс 340.000 төгрөгийг залилан мэхлэж авсан
  • Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 9 дүгээр байрны 392 тоот байрыг түрээслэх хугацаандаа өөрийн эзэмшлийнх гэж 2011 оны 5 сарын эхээр Б.Ууганбаярт итгэл төрүүлэн давхар түрээслэн 150.000 төгрөгийг залилан мэхлэж авсан
  • 2012 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 6.000.000 төгрөг зээлж, хажуу өрөөндөө зээлсэн мөнгөний хүүнд үнэгүй суулгана гэж Л.Адъяасүрэнд итгэл түрүүлэн 5.200.000 төгрөгийг залилан мэхлэж авсан
  • Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 8 дугаар байрны 125 тоот байрыг 10 сарын хугацаатай Г.Оюунчимэгээс 2010 оны 8 дугаар сарын 13-ны өдөр түрээслээд эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр өөрийн эзэмшлийнх гэж итгэл төрүүлэн, 2012 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Л.Энхбаатар, Г.Алтанлхам, Б.Бадамжав, Э.Гарьдимин, Ц.Жавзандулам нарт давхар түрээслэн Л.Энхбаатараас 440.000 төгрөг, Г.Алтанлхам, Б.Бадамжав нараас 630.000 төгрөг, Э.Гарьдиминээс 660.000 төгрөг, Н.Энхдэмбэрэл, Ц.Жавзандулам нараас 1.000.000 төгрөгийг залилан мэхлэж авсан,
  • Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 35 дугаар байрны 73 тоот байрыг эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр өөрийн эзэмшлийн орон сууц гэж 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Б.Цэдэвт нэг сарын 750.000 төгрөг, 6 сарын хугацаатай түрээслүүлнэ гэж итгэл төрүүлэн түрээслэж, 4.500.000 төгрөг залилан мэхлэж авсан
  • Х.О-с банкны зээл чөлөөлөх ажилд хамтарч ажиллаж ашиг олъё гэж итгэл төрүүлэн 2014 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Хас банкнаас 5.500.000 төгрөгийн зээл авахуулан 5.038.000 төгрөгийг залилан мэхлэж авсан,
  • Нарантуяа гэх бичиг баримт ашиглан Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 40 дүгээр байрны 1 тоотын 2 өрөө байрыг иргэн Д.Болормаагаас түрээслэх гэрээ байгуулан, эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр М.Болорцэцэгт өөрийн эзэмшлийн орон сууц гэж итгэл төрүүлэн давхар түрээслэн 1.000.000 төгрөгийг залилан мэхлэж авсан,
  • Анхаа гэгчтэй бүлэглэн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 11 дүгээр байрны 6 тоотод Д.Даваасүрэнгийн эзэмшлийн орон сууцыг Батзоригоор дамжуулан түрээслэхээр итгэл төрүүлээд эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр О.Х-т 2014 оны 2 дугаар сарын 7-ны өдөр “мөнгө зээлсэн хүнд хүүнд нь үнэгүй суулгана” гэж итгэл төрүүлэн О.Х-с 10.000.000 төгрөгийг залилан мэхлэж авсан,
  • Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар байрны 31 тоот 2 өрөө байрыг иргэн А.Оргилсайханаас 6 сарын 350.000 төгрөгөөр түрээслэнэ гэж эзнийнх нь зөвшөөрөлгүйгээр 2011 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр өөрсдийн эзэмшлийнх гэж итгэл төрүүлэн давхар түрээслэн залилан мэхлэж, Г.Ариунаагаас 280.000 төгрөг, Н.Энхжаргалаас 240.000 төгрөг, Б.Чинзоригоос 205.000 төгрөгийг залилан мэхлэж авсан
  • Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 13 дугаар байрны 37 тоот байрыг итгэн А.Цагаанхүүгээс 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр түрээслэн авч эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр өөрийн эзэмшлийн орон сууц гэж итгэл төрүүлэн Б.Нандинтулгаас “зээлсэн мөнгөний хүүнд байрандаа үнэгүй суулгана” гэж итгэл төрүүлэн 3.000.000 төгрөгийг залилан мэхлэж авсан,
  • Б.Номинцэцэгтэй бүлэглэн Ц.Баярмаагийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 23 дугаар байрны 284 тоот 3 өрөө байрыг түрээслэж байхдаа эзнийнх нь зөвшөөрөлгүйгээр өөрсдийн эзэмшлийн орон сууц гэж 2009 оны 8 дугаар сарын 21, 23-ны өдрүүдэд түрээслэн Б.Батжаргал, Б.Баярбилэг, Ц.Буяннэмэх нарт итгэл төрүүлэн давхар түрээслэн Б.Батжаргалаас 270.000 төгрөг, Б.Баярбилэгээс 390.000 төгрөгийг залилан мэхлэж авсан,
  • Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 11 дүгээр байрны 292 тоот орон сууцыг иргэн Д.Цэвэлмаагаас 4 сарын хугацаатай түрээслэнэ гэж итгэл төрүүлээд эзнийнх нь зөвшөөрөлгүйгээр өөрийн эзэмшлийн байр гэж 2011 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Б.Өлзийбуян, Д.Цолмон нарт итгэл төрүүлэн давхар түрээслэн Д.Цолмонгоос 300.000 төгрөгийг залилан мэхлэж авсан,
  • Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 12 а байрны 36 тоотын 3 өрөө орон сууцыг Мөнхбатаас түрээслэхээр итгэл төрүүлээд Б.Түмэнжаргал, Лувсмаа, Нэрсмаа, Даваадэмбэрэл нарт давхар түрээслэн Б.Түмэнжаргалаас 225.000 төгрөг, Ц.Даваадэмбэрэлээс 200.000 төгрөгийг залилан мэхлэж авсан,
  • Э.Энхтуяатай бүлэглэн өөрийгөө Нарантуяа гэж нэрийдэн 2014 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 49 б байрны 53 тоот бүрэн тавилгатай байрыг иргэн Д.Наранбаатар, С.Отгонцэцэг нараас түрээслэн өөрийн эзэмшлийн орон сууц гэж БНСУ-н иргэн Рүтэёнд итгүүлэн давхар түрээслэн Рүтэёноос 5.000.000 төгрөгийг залилан мэхлэж авсан,
  • Ц.Мөнхцэцэгтэй бүлэглэн 2013 оны 1 дүгээр сард Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Өнөр хорооллын 45а байрны 109 тоот байрыг иргэн Д.Энхсоёлоос Цэцэгмаа гэх нэрийдлээр түрээслэх гэрээ байгуулан О-д давхар түрээслэн, 17.000.000 төгрөгийг залилан мэхлэж аван

нийт 18 удаагийн үйлдлээр 29 иргэн 57.777.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан, дээрх гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ

Нийслэлийн прокурорын газраас Г.А-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн Прокурорын газраас Г.А-т холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зүйлчилж ирүүлснийг мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 болгон хөнгөрүүлэн зүйлчилж, Г.А-г залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4-т зааснаар Г.А-т Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан хугацааг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Г.А-н эдлэх 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Г.А-н урьдчилан цагдан хоригдсон 859 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар Г.А-с нийт 42.599.500 төгрөгийг дараах байдлаар гаргуулж, 310.000 төгрөгийг У.Дуулимд, 150.000 төгрөгийг Б.Ууганбаярт, 430.000 төгрөгийг Г.Ариунаад, 240.000 төгрөгийг Н.Энхжаргалд, 205.000 төгрөгийг Б.Чинзоригт, 150.000 төгрөгийг Д.Цолмонд, 120.000 төгрөгийг Б.Мөнхзаяад, 240.000 төгрөгийг М.Мөнх-Эрдэнэд, 112.500 төгрөгийг Б.Түмэнжаргалд, 100.000 төгрөгийг Ц.Даваадэмбэрэлд, 269.000 төгрөгийг Г.Золбаярт, 770.000 төгрөгийг Г.Болдбаатарт, 135.000 төгрөгийг Б.Батжаргалд, 340.000 төгрөгийг Э.Баасанхүүд, 315.000 төгрөгийг Б.Бадамжавт, 315.000 төгрөгийг Г.Алтанлхамд, 660.000 төгрөгийг Э.Гарьдиминд, 500.000 төгрөгийг Ц.Жавзандуламд, 500.000 төгрөг Н.Энхдэмбэрэлд, 4.500.000 төгрөгийг Б.Цэдэвт, 5.200.000 төгрөгийг Л.Адъяасүрэнд, 5.500.000 төгрөгийг Б.О-д, 10.000.000 төгрөгийг О.Х-т, 2.500.000 төгрөгийг Рю Тэ Хёнд, 3.000.000 төгрөгийг Б.Нандинтулгад, 1.000.000 төгрөгийг М.Болорцэцэгт, 5.038.000 төгрөгийг Х.О-т тус тус олгож, Г.А-н иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.

Хохирогчид  энэ хэргийг шударга бусаар шийдсэн гэж  үзсэн тул давж заалдах шатны шүүхэд хандсан.  Шүүхээс энэ хэргийг урьдчилсан хэлэлцүүлэгт шилжүүлсэн байна. Ингэснээр хэргийг дахин нягтлах боломжтой болж байгаа юм.  

Тиймээс иргэд байр түрээслэх гэж байгаа болон түрээслүүлэхдээ баримт бичгийг нь анхаарч, гэрээ байгуулах шаардлагатай бөгөөд болзошгүй эрсдлээс сэргийлнэ үү.