Сайн байна уу. Би  2 хүүтэй айлын том бэр. Хадамд гараад 6н жил болж байна. Охин минь 4н настай одоо болтол бэр гуйж аваагүй.

Нэг залуутай найзалж байгаад хүүхэдтэй болоод гэрт нь хүрээд ирсэн. Гуйх болов уу гэж бодсоор байтал аль хэдийн хүүхэд минь 4нас хүрчихсэн. Нөхөр бид 2 хоёр биендээ хайртай. Хамгийн хэцүү нь сүүлийн үед юм л бол хэрэлдэж салж сарних дээрээ тулаад байдаг болчихлоо. 

Тэгээд хадам ээж минь миний л буруу гэж бодоод. Би өглөө гараад орой ирдэг ажилтай. Хадмаасаа нэг ч төгрөг гуйж үзээгүй л дээ. Ойрын үед нөхөр минь найз нөхөдтэйгөө хонож өнжөөд ууж идээд яваад байдаг боллоо. 

Энэ бүгдэд намайг буруутгаад байх юм. Хадам ээж ээж ааваасаа зөрөөд айлын бэр болоод хүрээд ирсэн байдаг буцаад очих гэхээр болдогггүй. Энэ байдал хэзээ болтол үргэлжлэх бол хамгийн аймар нь хадам ээж маань манайхныг үл ойшоогоод харьцдаг ч үгүй. 

Уул нь анх бэр болохдоо хамаг л өнгөтэй өөдтэйгөө хадамдаа бариад өөрөө ээжгүй өссөн болоо ч тэр үү хамаг сайхан бүхнийг зориулсан байтал хүүхдийн минь төрсөн өдөр болоод ер нь баяр болоод манайд манай талууд ирэхэд хамраа ч цухуйлагдаггүй. Би одоо яах вэ? зэмлэхгүйгээр зөвөлгөө өгөөч ... Өөрөөс нь болоод хэрэлдээд байгааг хадам минь мэдэхгүй би урдаас нь юм хэлээд байдаггүй, загнуулаал өнгөрдөг. 

Нөхөр минь нөгөө хаданд хавчуулагдсан халиуны зулзага гэгчээр гэртээ орж намайг өмөөрөөд надад болохоор ээжийгээ өмөөрөөд яамаар ч юм дээ.