Корпус командлан захирагч одоогийнхоор хурандаа генерал Лхамхүүгийн Дарьзав /1891-1937/  Дундговь аймгийн Говь-Угтаал сумын харьяат. Богд хааны цэрэг, 5 замын байлдаанд оролцогч, ардын хувьсгалын партизан. Морьт хороо, морьт бригадын дарга, хил хамгаалах ангийн дарга, УБ хотыг хамгаалах ангийн дарга, Цэргийн ерөнхий сургуулийн захирал, 1929-1930 онд Цэргийн яамны сайд, 1934-1936 онд ЗХУ-д Элчин сайд байв.

1936 онд Бүх цэргийн жанжины 1-р орлогчоор ажиллаж байгаад 1937 онд "Анхны 14"-ийн гэх хилс хэргээр баригдан цаазлагдсан. Фото: Л.Дарьзав эхнэр Дашдондог, хүү Дугарсүрэнгийн хамт. Хүү, охин 2-ыг нь 1938 онд эсэргүүний хүүхэд гээд сургуулиас хөөсөн. Дараа нь хүү нь 2 удаа гадаадад сургуульд явахаар тэнцэхэд мөн л эсэргүүний хүүхэд гэж хассанаас болж сэтгэл мэдрэлийн өвчин тусч 20 гаруй жил шаналсаар нас баржээ. Харин эхнэр нь 84 нас насалж нөхрөө цагаатгахыг үзсэн аж.