Боловсрол, шинжлэх ухааны яам бага дунд боловсролын шинэчлэлийн хүрээнд улсын сургуулиудад байгалийн ухааны дэлхийн жишигт нийцсэн лабораториудыг нийлүүлж байна. Одоогоор эхний ээлжийн 100 сургуулийн хими, физикийн ангийн төхөөрөмжүүд бэлэн болсон ба өнөөдөр БШУ-ны сайд 45, 23-р сургуулиудад хүлээлгэн өглөө. Дунд сургуулийн хими, физикийн ангиудыг ингэж лаборатори болгон хөгжүүлсэнээр хүүхдүүд тухайн хичээлээ ойлгож, мэдсэн сурсанаа амьдралд хэрэгжүүлж хэвшихэд чухал нөлөө үзүүлэх юм. Эдгээр төхөөрөмжүүдийг ашигласнаар олон жил онолын түвшиний хичээл орж, самбар дүүрэн тоо бодуулдаг байсан үе ард хоцорч байгааг багш нар баяртайгаар хэлж байв. Гэрлийн хугарал, дууны долгион, хурд, хүчний тухай номонд л байдаг онолуудыг хүүхдүүд ангидаа өөрсдийн гараар туршиж, нүдээр үзсэнээр түүнийгээ жинхэнэ мэдлэг болгон хурмтлуулах боломж бүрдэж байгаа юм. Физик, химийн лабораторитой болсон багш нар “Өмнө нь бид гарын доорх материалаа ашиглаад л хичээлээ ордог байсан. Химийн хичээлд хэмжих багаж маш чухал. Нэг милограммыг хоёр хуваахдаа баримжаагаараа л хоёр тасдчихдаг байсан. Учир нь одоо бидэнд өгсөн энэ хэмжих багажны зах зээлийн үнэ нь 800 гаруй мянган төгрөг. Гэтэл яамнаас өгч байгаа энэ багажны үнэ 200 гаруй мянган төгрөг л юм байна.” гээд БШУ-ны сайд болон яамны нийт хамт олонд маш их баярлаж байгаагаа илээрхийлсэн юм. БШУЯ-аас цаашид бүх улсын сургуулиудыг ийм лабораториор хангах юм.